2018.11.29 БОЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ “ХИЧЭЭХ ӨДӨР”

2018-11-26  

Сүүлийн 5 жилийн судалгаагаар 2014-2018 оны 10-р сарын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 6800 гаруй иргэн гэмтэж бэртэн, 500 гаруй иргэн амь насаараа хохирсон судалгаа байна.

Өөрөөр хэлбэл 21-р зууны хүсээгүй энэхүү төмөр хүлгийн дайны улмаас өдөр бүр 15-16 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирч байна. 

Дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар түүний хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сард “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг зохион байгуулдаг билээ.

Манай улс уг өдрийг 5 дахь жилдээ “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ өдрийн гол зорилго нь энгийн бүхнээс том зүйл эхлэлтэйн адил замын хөдөлгөөнд оролцогч хэн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой гэдгийг харуулах зорилготой бүх нийтээрээ хичээх өдөр юм.

Зам хөдөлгөөнд оролцдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?