ТОМ ОВРЫН МАШИН ОНХОЛДОЖ 3 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЛОО

2018-11-26  

Амралтын өдрүүдэд буюу 2018.11.24-25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 574 дуудлага мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 407 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирч 1 хүн гэмтсэн ба нийслэл хотод 1 хүний амь нас хохирч 17 хүн гэмтэж бэртсэн бөгөөд ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр 3 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  1. Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Хөх хошуу” гэх газар шороон замд T.Landcruiser-80 маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргийг,
  2. ЧД-ийн нутаг Зуслангийн замд T.Wingroad маркийн автомашин онхолдож зорчигч нарын 2 хүн гэмтсэн хэргийг тус тус харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Өчигдөрөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсч байгаа тул хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй байдлаа ханган хурдыг зөв тохируулах, хамгаалах хэрэгсэл тогтмол хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалтаар 75 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж хариуцлага тооцон ажилласан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?