БАЙШИН ШАТАЖ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЛОО

2018-11-27  

Өчигдөр /2018.11.25/ өдөр ОБЕГ-т ирсэн мэдээгээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт байшин нь шатсанаас 65 настай Ц гэх эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжинд Иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 18:27 цагт хүлээн авч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн хаагчид 18:41 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан байна. Азаар хүний амь нас хохироогүй аж. 

Он гарсаар улсын хэмжээнд нийт 3080 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 714 хүний амь насыг авран хамгаалжээ.

Харин гал түймрийн улмаас 37 хүн түлэгдэж, гэмтсэн бол 68 хүн амь насаа алдсан байна.  Үүний 49 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?