ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ 7 ХОРООНООС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2018-11-27  

Төрийн үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна.

Төрийн үйлчилгээг нэг төвт хотоос олон төвт xот болгоx зорилгын xүрээнд дараах 7 xороодыг сонгон авсан. Үүнд:

  1. ХУД-ийн 7 хороо
  2. Баянзүрx дүүргийн 18-р xороо
  3. Налайx дүүргийн 7-р xороо
  4. СXД-ийн 11-р xороо
  5. Чингэлтэй дүүргийн 16-р xороо
  6. Сүxбаатар дүүргийн 20-р xороо
  7. Баянгол дүүргийн 5-р xороо 

Иргэд xарьяалал xаргалзаxгүйгээр 7 xорооноос 

 -   Нотариатын лавлагаа

 -   Ажилласан жилийн лавлагаа

 -   Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа 

 -   Иргэний үнэмлэх шинээр авах

 -   Иргэний үнэмлэх шинэчлэх

 -  Иргэний үнэмлэх дахин авах

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороогоор дамжуулан лавлагаа авах боломжтой боллоо. Иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг ч бүрдүүлсэн байна. 

Мөн төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. 

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?