ЦАХИМ ГҮЙЛГЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2018-11-28  

Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр 7 хоногийн 24 цагаар дамжих гүйлгээний дүнгийн дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж 3 сая төгрөг болголоо.  

Ингэснээр 3 сая хүртэлх төгрөгийн банк хооронд хийгдэх төлбөрийг өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй, түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байгаа бөгөөд 3 хүртэлх сая төгрөгийн төлбөрийг байршил, өдөр хамааралгүй аль ч цагт 1-4 секунтэд гүйцэтгэх бүрэн боломжтой болж байна.

Үүгээр Монгол Улсад цахим төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа дахин нэг шат ахиж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах чухал ач холбогдолтой.

Иргэд болон банкуудаас ирүүлсэн хүсэлтийг сайтар судалж, холбогдох судалгаа тооцооллыг хийсний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд цахим төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж буй юм. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zoch:TERGEER DEE... 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?