ГАМШГИЙН УЛМААС 1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРААД БАЙНА

2018-11-28  

Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллээ.

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Говь-алтай, Увс аймагт нийт 200 гаруй гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч нурсны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан.

Мөн хүчтэй салхины улмаас Увс аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нийт 52 суманд цахилгаангүй болсон юм. Цахилгаан дамжуулах тулгууруудыг босгохоор Эрчим хүчний яамны 170 гаруй ажилтан, 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулаад байна.  

Тэгвэл Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн орон гэргүй болсон 160 гаруй айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэж, өнөөдөр гэр хүргэх цувааг Баруун аймгууд руу  хөдлөхөөр болжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДҮГЭРСАНЖ:НАМАЙГ ХҮҮХЭД БАЙХАД ШОН УНАЛАА ГЭЖ ДУУЛДАЖ БАЙГААГҮЙ Л САНАГДАХ ЮМ. ГЭТЭЛ ОДОО БӨӨН БӨӨНӨӨРӨӨ УНААД ЮУ ВЭ ? МӨНГӨ ИДЭХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМ. 2018-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?