АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 5 МИНУТ ТҮР ЗОГСООНО

2018-11-29  

Энэ өдрийг "Хичээх өдөр" буюу Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө өдөр болгон зарласан. Тодруулбал, дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ өдрийг Тээврийн цагдаагийн албаныхан “Хичээх өдөр” болгосон..

Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулахаар болсон байна. 

Цаашдаа ч замын хөдөлгөөнд оролцогч хүн бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой юм байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?