М.ЭНХБОЛД ЧУУЛГАН ДАРГАЛАХ ЭРХГҮЙ

2018-12-06  

Төрийн ордонд УИХ-ын  дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.

Тэд М.Энхболдыг чуулган даргалах эрхгүй. Учир нь 60 тэрбумын асуудалд МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж бичлэгт оролцсон гэж тэд ийнхүү эсэргүүцэл хийж буй аж. Энэ эсэргүүцэл чуулганы танхимд ч үргэлжилж зарим нэг гишүүд энэ асуудлаа ярилцаж, ойлголцох нь зүйтэй гэсэн санал гаргаснаар М.Энхболд чуулганы тахимыг орхиж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явуулж байгаа юм.  

Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулахыг шаардсан УИХ-ын 4 гишүүнтэй уулзлаа. Уулзалтаар УИХ-д шаардлагаа тавьсан боловч буцаагаад хариугаа сонсолгүй уулзалтыг орхин гарсан байна.

Энэ талаар УИХ-ын даргын хуулийн зөвлөх мэдээлэл хийхдээ "УИХ-ын тухай хуулийн 10.2 дээр өөр ажил шилжих болон бусад ажилд томилогдох хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд УИХ-ын дарга ажлаа өгнө гэж заасан байдаг. Хүсэлтээ өөрөө гаргана гэдэг нь бусдаар шахуулах, аль нэгэн дарамтанд орох зэргээр ажлаа өгөхийг хэлдэггүй болохыг заасан байгаа.

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тал дээр үндсэн хуулийн 27.3 дээр УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүдийн шаардснаар эсвэл ерөнхийлөгч, УИХ-ын шаардлагаар ээлжит бус чуулган чуулж болно гэж заасан байдаг. Ээлжит бус болон нийтийн сонсголтой холбоотой зүйлс бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд нийтийн сонсгол хийх боломжгүй ээ гэдэг зарчим байдаг. Энэ талаар үндсэн хуульд заасан байгаа. Прокуророос мөн энэ талын тайлбарыг ирүүлсэн" хэмээлээ. 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ьь:шинэ манан 2018-12-07
дарханчууд:ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэбатад ёс зүй болон эрүүгийн хариуц**** хүлээлгэж их Хурлын гишүүнээс нь татах хэрэгтэй.тэрээр эрдэнэтийн 49 -д оролцсон төдийгүй Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр, Хөтөлийн Цементийн үйлдвэрүүдийг хууль бусаар дээрэмдэн авч өөрийн гар ххөл болсон хүмүүсээ өндөр албан тушаалууд дээр нь тавьсан гэх нотлох баримтууд байгаа шүү дээ 2018-12-09
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?