ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС 847 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ

2018-12-06  

Он гарсаар улсын хэмжээнд 11 сарын байдлаар 3455 удаагийн объектын гал түймэр гарч, 15.8тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин түймрийн улмаас 66 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1.05  хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэл хотод нийт 2288 удаагийн гал түймэр гарч, 4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1167 удаагийн гал түймэр гарч, 10.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 988  гал 28.6 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 708 гал буюу 20.4 хувь,

Цахилгаанаас 644 гал буюу 18.6 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 357 гал буюу 10.3 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 204 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 200 гал буюу 5.7 хувь,

Бусад шалтгаанаас 185 гал буюу 5.3 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 70 гал буюу 2.02 хувь

Гагнуур, паялник, бамбараас 30 гал буюу 0.86 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.6 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.43 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.43 хувь,

Байгалийн үзэгдлээс 6 гал буюу  0.17 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу0.14 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.11 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?