"ШИНЭ ХОВД' ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН БОЛНО

2018-12-06  

“Шинэ Ховд” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох нь ээ. Ховд аймгийн хөгжлийн гадаад, дотоо нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганыг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм байна.Ховд аймагт хөрөнгө оруулах, бизнес эрхлэх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид чуулганд оролцох боломж нээлттэй юм байна.

Уг чуулганаар эрүүл мэнд, боловсрол, соёл, ХАА, газар тариалан, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц /Эрчим хүч, зам, барилга/, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг салбарын хүрээнд  Ховд аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын боломжууд болон томоохон төслүүдийг нээлттэй танилцуулах ажээ.2019 он Ховд аймгийн хувьд томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх онцлог жил болно. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Эрдэнэбүрэний Усан цахилгаан станц, баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал бүхий Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?