ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ТОХИРОО

2016-04-11  

Улс төрийн хүрээнд энэ тохироо нэлээн гүнзгий явжээ. Гурван толгой байвч, бүх эрх мэдлийг нэг толгойд хариуцуулах өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдэлд улс орон бүхэлдээ шилжих тухай юм.

Өөрчлөлтийн гол үзэл санаа нь Монгол улсын ерөнхий сайдын эрх мэдлийг хязгааргүй болгоход оршиж байна гэж судлаачид дүгнэжээ. Яг л, япон улсын ерөнхий сайд парламентаа тараах эрх мэдэлтэй байдаг шиг тийм давуу эрхийг эдлэх. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох байгууллагынхаа дээр нь гараад зогсохгүй, тараах ч эрхээ эдэлнэ.

Түүнчлэн Оросын ерөнхийлөгч Путин шиг бүхий л засгаа, хүчний байгууллагаар удирдах. Ийм л хүчирхэг, эрх мэдэлтэй хүнийг бий болгохыг эрх баригчид хүсэж байна. Энэ хуулийн төслийг захиалж буй захиалагч ч байж болох тухай шивэр авир ярих болжээ. Эрх мэдлийн оргилд гарсан хүмүүс, түүнээсээ ч хэзээ ч буухыг хүсдэггүй гэдэг , энэ буюу.

 

 

Тоймч Д.ЭНХТҮВШИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?