ШИНЭ АЛХАЛТЫН БҮС НЭЭГДЛЭЭ

2018-12-08  

Нийслэл хотын хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий.  

Уг нутгийг иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.

“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж буйгаараа аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авсан 1360 газраас ялгарч байгаа юм. 2018 онд нээлтээ хийж буй Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг МСМ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулсан.

Энд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрөх бол амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орох, эрхийн бичиггүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, самар, жимс түүж бэлтгэх, 40 децибеллээс чанга дуу чимээ гаргах, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, нэгдсэн ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, түймрийн аюултай, байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон шөнө нэвтрэх, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх, худаг гаргах, газар эзэмшүүлэх, ашиглуулах явдлыг бүрэн хориглох юм. 

Тус газрын онцлогуудаас дурдвал:

  • Тухайн нутгийн байгалийн дагалт баялаг түймэрт өртсөн, хортонд идэгдсэн унанги мод, уулын чулууг ашиглан байгалийн өөрийн дүр төрхийг алдагдуулахгүй, зэрлэг амьтад дайжихгүй байх шаардлагыг харгалзан тохижилтыг хийсэн.
  • Тухайн нутагт амьдардаг, гүйдлээр үзэгддэг ховор амьтан, ургамлын талаарх мэдээллийг энгийн тайлбартайгаар байрлуулсан.
  • Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, битүүмжлэл бүхий ариун цэврийн байгууламжтай.
  • Түймрийн аюул тохиолдсон үед усны машин нэвтрэх боломжийг хангаж, бусад үед бүх төрлийн моторт тээврийн хөдөлгөөнийг хориглосон.
  • Автомашины зогсоолтой.
  • Зуны улиралд танин мэдэхүйн зорилгоор 4 бүл зөгийг үржүүлж, энэ талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн.
  • Зөвхөн дахин боловсруулах боломжтой хог цуглуулах савыг байрлуулж, цугларсан хогноос гарган авсан материалыг хамгаалалтад ашиглах гэрээг байгуулсан.
  • Халтиргаатай, замын бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай явган замуудыг гаргасан.
  • Биотехникийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн зэрлэг амьтад ажиглах, амьтан хамгааллын ажилд биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн.
  • Орчны бохирдол, долгионы нөлөөгүй.

Манай улсын хэмжээнд нийт газар нутгийн 17.85 хувийг эзлэх 27.9 сая га талбай бүхий 102 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд эдгээрийн хамгаалалт, менежментийг улсын төсвөөс санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Хамгаалалтын захиргаад эрхлэн явуулдаг. Харин 16.3 сая га талбайг хамарсан 1361 орон нутгийн хамгаалалттай газрын менежментийг тухайн орон нутгийн байгаль орчны газар хариуцан хамгаалах чиг үүрэгтэй байдаг гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.  

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?