Мексикийн загвар өмсөгч, сайн дурын ажил эрхлэгч Ванессиа Леон 2018 оны Дэлхийн Мисс-ээр өргөмжлөгдлөө.
Хятад улсын Хайнань мужийн далайн эргийн Саяна хотод Дэлхийн миссийн 68 дахь гоо бүсгүйгээр тодорч, өнгөрсөн оны гоо бүсгүй Манушигаас (Энэтхэг) титмийг гардан авлаа.
26 настай мексик бүсгүй маань Олон улсын бизнесийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд, загвар өмсөгчөөр ажиллаж байгаад охидын эрхийг хамгаалах сайн дурын байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн, сайн дурын ажилтнаар ажилладаг юм байна.
Ц.ХИШГЭЭ