Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэргийн цас орно. Салхи 11,12-нд говь, талын нутгаар 14-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч өдөртөө суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38, өдөртөө 22-27 хэм хүрч хүйтэрнэ.
Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21, өдөртөө 4-9 бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 хэм хүйтэн байхыг УЦУОШГ-аас анхаарууллаа