ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГ 05:00 ЦАГААС ЭХЛЭН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2018-12-11  

Авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын өглөөний цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг; аравдугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 05:00-07:00 цаг байх тухай Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн А/261 тушаал батлагдсан. Уг тушаалын дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэхүү цагийн хуваарийг баримталж, өглөөний цагаар Баянхошуу, Чингэлтэй, Тахилт, Хужир булангийн чиглэлд том ажилчдын автобус гарган, 05:00 цагаас эхлэн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж байна.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг бууруулах, цэвэрлэгээ үйлчилгээг шүргэн шуурхай хийх зорилгоор тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машинаар авто замын зорчих хэсгийн нуухан дахь хог хаягдал, цасыг соруулан тогтмол цэвэрлэж, гүүр, нүхэн гарц, авто замын зорчих хэсэгт давс, бодис цацан халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?