ЖИЖИГ НАМУУД БУЮУ ГУРАВ ДАХЬ ЭВСЭЛ НЭГДЭХ ҮҮ, БУТРАХ УУ?

2016-04-11  

Олон жижиг улс төрийн нам, эвсэл хөдөлгөөн нэгдэж нэг том эвсэл болно гэх мэдээлэл цацаж эхэлжээ. Намын дарга нар амбицтай, буулт хийж сураагүй хүмүүс. Өөрсдийгөө гол тоглогч гэж санадаг. Тиймээс тэр олон нам, эвсэл, хөдөлгөөн нэгдэхэд ярвигтай байгаа бололтой. Ядаж байхад цаг хугацаа тэднийг шахсаар, шавдуулсаар. 

 

Сонгуулийн хуулийн дагуу, энэ сарын 20-нд сонгуулийн төлөвлөгөөгөө, 30 гэхэд оролцох мэдүүлгээ СЕХ болон тойргийн хэсэгт өгсөн байх учиртай. Тавдугаар сарын 05 гэхэд нэр дэвшигчдээ тодруулах ёстой.

Намын дарга нар нойр хоолгүй ажиллаж байна гэж хэлж болно. Харин ямар үр дүнд хүрч байгаа юм бол доо. Их эвсэл байгуулагдвал, хэн тэргүүн байх вэ? гэдэг асуудал гурав дахь хүчний хувьд хамгийн ярвигтай асуудлын нэг болж хувираад байна.

Тэд нэгдэж хүчирхэг болох уу, сарниж бутрах уу? гэдгийг харахад ердөө л 10 хүрэхгүй хоног үлджээ.

 

 

Д.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Negdeed husel zorilgoo niiluulj chadval sain evsel tsaashlaad nam bolj chadnaa. 2016-04-11
Санаж явахад сайхан үг:Засгийн төлөө тэмцэл шүрүү байх нь зөв.Ард түмэн ухаантайг мартаж үл болно 2016-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?