Өнөөдөр сүм хийдийн лам нар утааны эсрэг аянд нэгдэн бага ангийн сурагчдад маск бэлэглэлээ.
Тодруулбал: Намдолдэчин хийд, Үржиншаддивлан хийд, Тарвилан хийд, Үржинхажидлин хийд, Пунцоглин хийд, Нархажид хийд, Самьяа хийд, Дашчиглан хийд, Сажа бандидын номын хүрдэн хийд, Гачинчогбүрэлэрэнбүүчий Рэнчинсамбуу, Ачлалт хүүхдүүд ТТБ, Жигжид Чойнхорлин, Бүхэнд тустай хэргийг бүтээх төв, Баянхонгор аймгийн лам Б.Жадамбаа нар хамтран “МАСК” буюу амны шүүлттэй хаалт бэлэглэх аянг зохион байгуулжээ.
Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой бүс болох СХД-ийн 76-р сургууль, ЧД-ийн 57-р сургууль, СБД-ийн 102-р сургууль, БЗД-ийн 30-р сургууль, мөн Улсын асрамжийн “Өнөр бүл” төвийн харьяа 53-р сургууль гэсэн таван сургуулийг сонгон мянган ширхэг амны хаалтыг бэлэглэсэн байна.
Тус сайн дурийн аяныг хувь хүн, албан байгууллагуудыг үргэлжлүүлэн өрнүүлж агаарын бохирдолоос бяцхан үрсээ хамгаалахыг уриалжээ.