ЛАМ НАР БАГА АНГИЙН СУРАГЧДАД МАСК ТАРААЛАА

2018-12-14  

Өнөөдөр сүм хийдийн лам нар утааны эсрэг аянд нэгдэн бага ангийн сурагчдад маск бэлэглэлээ.

Тодруулбал: Намдолдэчин хийд, Үржиншаддивлан хийд, Тарвилан хийд, Үржинхажидлин хийд, Пунцоглин хийд, Нархажид хийд, Самьяа хийд, Дашчиглан хийд, Сажа бандидын номын хүрдэн хийд, Гачинчогбүрэлэрэнбүүчий Рэнчинсамбуу, Ачлалт хүүхдүүд ТТБ, Жигжид Чойнхорлин, Бүхэнд тустай хэргийг бүтээх төв, Баянхонгор аймгийн лам Б.Жадамбаа нар хамтран “МАСК” буюу амны шүүлттэй хаалт бэлэглэх аянг зохион байгуулжээ.

Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой бүс болох СХД-ийн  76-р сургууль, ЧД-ийн 57-р сургууль,  СБД-ийн 102-р сургууль, БЗД-ийн 30-р сургууль, мөн Улсын асрамжийн “Өнөр бүл” төвийн харьяа 53-р сургууль гэсэн таван сургуулийг сонгон мянган ширхэг амны хаалтыг бэлэглэсэн байна.

Тус сайн дурийн аяныг хувь хүн, албан байгууллагуудыг үргэлжлүүлэн өрнүүлж агаарын бохирдолоос бяцхан үрсээ хамгаалахыг уриалжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ЛАМ НАР ДҮР ЭСГЭЖ ХҮҮХДҮҮДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХЭЭ БОЛИОЧ ЭЭ. ТА НАР БЭЛЭН ХООЛ ИДЭЖ БИЕИЙН АМАР ХАРЖ ХАЙРАН ЗАЛУУ НАСАА ГАНДАН ХИЙДЭД СУУЖ ЦАГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙХЫН ОРОНД ЭХ ОРОН ХОЙЧ ҮЕДЭЭ ХЭРЭГТЭЙ БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙВЭЛ САЙН БАЙНА ШҮҮ.ТА НАРЫН ЭНЭ САЙХАН ЗАЛУУ НАСАН ДЭЭР ХИЙЖ БҮТЭЭХ БҮТЭЭЛЧ АЖЛУУД ТА НАРЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА ШҮҮ 2018-12-15
Delger saiHan :Lam nar zaluu nasandaa hural nomdoo sain suuh heregtei uunes iluu buteeh sain uil baihuu bga bol hled uglduu hieldee 2018-12-15
Зочин:Зуугийн талыг наслахдаа лам нарыг хандив маягийн сайн үйлс хийж байхыг анх удаа (хараагүй) сонслоо. 2018-12-16
иргэн:энэ Монголчууд ер нь бүхнийг харлуулж байдаг хаашаа болчихсон илжигнүүд вэ. юм өгвөл өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана . өгөхгүй болохоор идэж ханаж цаддаггүй шар хувалзнууд гэнэ. ер нь яах ёстой юм болж байна даа. хүнд өглөг өгч л байвал их бага нь хамаагүй буян биш гэж үү. юм өгөхөд дүр эсгээд байх юу байнаа. өөрсдөө жинхэнэ бүх юм нь харлачихсан улсууд л ингэж бүхнийг харлуулж байдаг юм байна. ядахдаа ганц гэгээтэй үг ч биччихэж, бодчихож болдоггүй ямар аймшигтай харанхуй болчихоор ийм болдог юм байна даа. муу хүнд ч гэгээтэй ганц юм ч гэсэн байдаг юм ш дээ . өөрсдийгөө ингэж битгий доош нь хийгээд байгаачээ. та нар ийм сэтгэлийн буян хийж чадаж байгаа юм уу. өөрсдийнхөө дотор луу нэг өнгийчихмөөр юм . 2018-12-16
үхээч:Сэтгэгдэд бичцэн бга эргүүтцэн малуудыг хараад бгарай 102др лав тараасан материал сайтай гоё даавуун маск бсн 50насалчаад үзэж харж бхгү юугаа хж бсн үхээрийн амьсгаа вэ ийм үхэж бхдаа таарсан юманд ч яаж харагдах вэ дээ зөв зүйл харахаараа нүд чих нь сохор дүлий буруу зүйл др бол ажил****а сайтай юм бүхнийг буруугаар хардаг үхээрийн амьсгаа 2018-12-16
Зочин:Хараал бичээд сэтгэл нь тайширдаг байх. Бухимдаад байвал өвчин орооно шүү. Тайван бай. 2018-12-17
gg:lam nariig iim yum hiij bhiig ankh udaa harlaa ...... 2018-12-17
Зочин:Лам нар нийгэмд хийх сайн үйл ихэссэн... Сайхан мэдээ байна. 2020-02-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?