ЭНЭ ЖИЛ УТГА ЗОХИОЛЫН САЛБАРТ НОБЕЛИЙН ШАГНАЛ ОЛГООГҮЙ

2018-12-15  

Энэ сарын 10-нд Шведийн Стокгольм хотод физик, хими, биологи-анагаах ухаан, эдийн засгийн 2018 оны Нобелийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

Нобелийн сангийн тэргүүн Карл Хенрик Хердинг : “Шинжлэх ухаан бол цаг үеийн хэл, улс орон ба соёлын хооронд гүүр болдог. Иймээс судалгааны гол үүрэг зөвхөн шинэ мэдлэг бий болгох бус харин мөн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой, хүн төрөлхтний харилцаа холбооны суурь юм” гэжээ.

Энэ оны Нобелийн шагналын мөнгө тус бүр 9 сая швед крона буюу 1 сая ам.доллар болжээ.

Энэ жилийн физикийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Артур Ашкин, Францын эрдэмтэн Жерар Мулу, Канадын эрдэмтэн Донна Стриклендр нар, Химийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Фрэнсис Арнольд, Жорж Смит, Их Британий Грегорий Винтер нар, Биологи-анагаах ухаан салбарт АНУ-ын Жеймс Эллисон, Японы эрдэмтэн Тасуку Хонжо нар шалгарсан бол Эдийн засгийн салбарт АНУ-ын судлаач Уильям Нордхаус, Пол Ромер нар тодорчээ.

 Энэ жил утга зохиолын салбарт Нобелийн шагнал олгоогүй болно.

 

 

 

Эх сурвалж : cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?