КОНТРОЛ.МН сайтаас зохион байгуулж буй “Түмний-76” санал асуулгад яг одоогийн байдлаар /2018.12.17/ 370 гаруй санал ирээд байна. 7 хоног бүр чангарч байгаа санал асуулгад дийлэнх нь эрдэмтэн, судлаач, доктор, хуульч болон төр нийгмийн зүтгэлтнүүд нэр дэвшжээ. Тухайлбал :
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Хуульч С.Нарангэрэл, СГЗ, орчуулагч Г.Аким, Профессор Л.Чоймаа, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хуульч Б.Пүрэвдорж, Р. Булгамаа, Ж.Галт, зэрэг олон хүн нэр дэвшээд байна.
"Түмний 76"-г сонгох эрхээ та эдлэхийн тулд нийгэмд ёс суртахуун, хууль журмыг хэвшүүлэх, дадуулах, чадвар бүхий, "Түмний 76" эрхмийг олон нийтийн санал асуулгаар тодруулахад гар бие оролцох боломж байна.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага Монголын төрд шударгаар зүтгэх чин эрмэлзэлтэй, нэр төр цэвэр, эрүүл чийрэг иргэн байна.
Санал асуулга 3 үе шаттай бөгөөд нэр дэвшүүлэх хүмүүсийг 2018 оны 11-р сарын 29-нөөс 2018 оны 12-р сарын 29-ний хооронд Control.mn сайтан дээрх маягтын дагуу бөглөнө.
"Түмний 76" санал асуулгад утсаар иргэд, аж ахуйн нэгж холбогдож саналаа ирүүлсээр байна. Санал дуусахад 12 хоног үлдлээ.
Монголын баялагт цөөн хүмүүс эзэн сууж, ард түмнээ удирдан засаглаж чадахгүй байгаа учраас олигархуудын савраас аваръя. Тиймээс өнөөдөр иргэн бүр эрхээ элдэн сонголтоо хийх цаг хэдийн иржээ.
Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл дараах линкээр https://goo.gl/forms/6tNGHzYXB63yPH5k1 нэвтэрч өөрийн саналаа илгээнэ үү.
Хэрэв та утсаар холбогдож санал өгөхийг хүсвэл 99147076, 88106607 холбогдоорой.
Ц.ХИШГЭЭ