АН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД НАРТ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

2018-12-17  

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, З.Нарантуяа нар мэдээлэл хийж, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлэх болжээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД, 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуваагдал эцэстээ Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын өшөө авалтын шинжтэй эвлэршгүй тэмцэл болж, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болохУлсын Их Хурлын үйл ажиллагаа сүүлийн нэг сарын хугацаанд тасалдаж, улс орны үндэсний аюулгүй байдалд хор нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Энэ байдал цаашид эцэс төгсгөлгүй үргэлжлэх аваас зарим гишүүдийн эрээ цээргүй мэдэгдэл, уриалга бодит биелэл болж, нийгмийн бухимдлыг сэдрээж,бие биенийхээ эсрэг хүч хэрэглэж болзошгүй аяс илэрч байна.

Монголын сонгогчдын тодорхой хувийн саналыг авч сөрөг хүчин болсон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бид албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө улайрсан МАН-ын бүлгийн гишүүдийн энэхүү бусармаг үйлдлийг ардчиллын үнэт зүйл, Ардчилсан парламентыг устгаж, хэсэг бүлэг олигархуудын дарангуйлалыг баталгаажуулах гэсэн санаатай оролдлого гэж үзэж байгаа юм. 

Сүүлийн үед МАН-ын бүлгийн хэсэг гишүүд ЖДҮХС-ийн хөрөнгийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрыгогцруулахын төлөө санал өгсөн, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүдэд “МАНАН”-гийн талыг дэмжигч гэсэн нэр хаяг зүүж, гүтгэн доромжлох боллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон 60 тэрбумын хэргийг шударгаар шүүлгэхийн төлөө өнгөрсөн бүхий л хугацаандхүчтэй тэмцэж ирсэн бөгөөд одоо ч энэ байрь суурь хэвээрэй байна.

УИХ дахь АН-ын бүлэг цаашид төр, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулахгүйн тулд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

Нэгдүгээрт, УИХ-ын дарга М.Энхболд таныг албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөж, 60 тэрбумын гэх асуудлаа шалгуулах нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.Монголын төрд багагүй хугацаанд төрийн өндөр алба хашсан Таны хувьд албан тушаалаасаа татгалзаж хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвөө тогтоолгох нь төрийн түшээдийн ёс зүйд шинэ соёлыг бий болгоно гэж үзэж байна.

Хоёрдугаарт, МАН-ын дарга У.Хүрэлсүх та МУ-ын ЗГ-ын тэргүүний хувьд Ардчилсан Үндсэн хуульд заасан үнэт зүйл, суурь зарчмаа баримтлан Концесс, Стратегийн ордыг хууль бусаар авсан болон ЖДҮ-ийн хулгайч, луйварчидадхуулийн хатуу хариуцлага хүлээлгэж, УИХ-ын индрээс амласан амлалтаа яаралтай хэрэгжүүлж нам доторхи улс төрийн хэрүүл тэмцлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Гуравдугаарт, Шударга ёсны төлөө тэмцэгчид болж, төрийн үйл ажиллагааг гацааж, нийгмийг талцуулж, иргэдийн амгалан тайван байдлыг нь алдагдуулж байгаа бусармаг үйлдлээ зогсоож парламентын тасралтгүй үйл ажиллагааг хангахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс шаардаж байна.

Дээр дурьдсан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй болж, хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын үйл ажиллагаа үргэлжлэн тасалдаж, улс орны Үндэсний аюулгүй байдлын баталгаа алдагдах аюул нүүрлэх аваас Ардчилсан үндсэн хуулийн үнэт зарчмыг хамгаалахын тулд УИХ-ыг тараах саналыг УИХ дахь Ардчилсан намынбүлэг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУДЛААЧ:Та бүхэн эхний ээлжинд Эрдэнэтийн 49, Дөрханы төмөрлөгийн үйлювэр, Хөтөлийн Цементийн Үйлдвэрийн луйварт оролцсон "Бүлгийн дарга"-аа өөрчилсөний дараа Шударга Мэдэгдэл хийвэл сайн байна шүү. тэгвэл олон түмэн Ардчилсан Намд итгэх болно 2018-12-17
дарханчууд:ардчилсан намын Бүлгийн Дарга Эрдэнэбат чинь Алтанхуяг ерөнхийй сайд асны Ахлах Зөвлөхийг Багануурын Нүүрснээс их ашиг олж уурхайг луйвардсан гэж шоронд оруулж байсан төдийгүй Алтанхуягийг огцруулах санал хураалтаа ГАНЦ хүний саналаар унагачихаад " Өө анзаарсангүй Андуураад Буруу Кнопоо Дарчихжээ " гээд Элбгдоржийнхоо үүрэг даалгаврыг биелүүлж байснаа мэдэн будилсан мэтээр хариулж байсныг манайхан мартаагүй шүү. 2018-12-17
zochin:Тиймээ. Сайн шалгах хэрэгтэй. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн удирд****д Алтанхуягийн Ахлах Зөвлөхийг Шоронд оруулж байсан, Багануурын нүүрсний Уурхайн ХБАРИМТ ШҮҮ 2018-12-17
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?