ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВААРАЙ

2018-12-18  

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Нээлт 2018 оны 12 дугаар сарын 20-ний 10.00 цагт Дүнжингаравт болно.

Энэхүү систем нь иргэд, аж ахуй нэгжид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, ойлгомжтой, илүү ил тод нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх зорилготой.

Төрийн үйлчилгээний мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж байгаа юм. Энэ систем нь төрийн үйлчилгээг аль нэг цэг дээр биечлэн очихгүй цахимаар үйлчлүүлэх, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй, үйлчилгээ үзүүлсэн ажилтанд үнэлэлт өгөх боломжтойгоос гадна үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талтай юм.

Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.Үүнд:

  • УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
  • Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
  • Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1үйлчилгээ/
  • Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
  • Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
  • Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?