ДОКТОРЫН ЗЭРЭГ, ПРОФЕССОРЫН ЦОЛНЫ НЭМЭГДЛИЙГ ДОР ДУРДСАН ХУВИАР БОДОЖ ОЛГОХООР БОЛЛОО

2018-12-19  

Шинжлэх ухааны доктор 20 хувь, Профессор цол 10 хувь, Боловсролын докторын зэрэг 15 хувь, Дэд профессор цолтонд 5 хувийн нэмэгдэл олгоно.

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно. 

Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож олгож байхаар боллоо. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг юм.

Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож сар бүр олгоно. Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15 хувиар тооцож олгохоор боллоо.

“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгож байхаар боллоо. Журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?