ШУМАХЕРИЙН БИЕ САЙЖИРЧЭЭ

2018-12-19  

“Формула 1”-ийн дэлхийн долоо удаагийн аварга, Германы домогт тамирчин Михаэль Шумахерийн бие сайжирээ.

Их Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол Шумахер хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй болж хөл дээрээ боссоны зэрэгцээ аппаратгүйгээр өөрөө амьсгалж чаддаг болсон байна. Гэхдээ л урьдын адил арчилгаа, эмчилгээ шаардагдаж буй гэнэ. Эмчилгээнд долоо хоногтоо дунджаар 50 мянган паундын зарцуулж байгаа гэнэ.

Михаэль Шумахер эмнэлгээс гарч, Швейцарийн Женевийн ойролцоох хувийн эдлэнгийнхээ нуурын эрэг дээр байшинг эмнэлэг болгон тохижуулуулаад тэндээ эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

2013 оны сүүлчээр Альпын нурууны үргэлжлэл Францын Греноблийн амралтын газар уулнаас цанаар буух үедээ хүнд гэмтэл авч, таван жилийн турш тасралтгүй эрчимтэй эмчилгээ хийлгэж байна.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Mundag baina. Amjilt!!! 2018-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?