С.ЧИНЗОРИГ : ЖИРЭМСЭН ЭХ, 0-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДИЙГ ЦЭВЭР АГААРТ АМРААХАД 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

2018-12-19  

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч буй жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдийг ээжийнх нь хамт цэвэр агаарт амраах асуудлыг хэлэлцлээ.

ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ, “Ерөнхий сайдаас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар хотын ойр байгаа амралт, сувилалын газарт амраах асуудлыг судлах үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа.

Нийслэлийн агаарын бохирдолд ихтэй бүсүүд болох Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх бий. Эдгээр хүмүүсийг энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд дунджаар 5 хоног цэвэр агаарт амраахад нийт 8 тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон НХС-тай хамтран ажилладаг амралт, сувилалын газруудын тоог гаргах юм” гэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?