“ГАХАЙН ГУРВАН ТООРОЙНЫ ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭСЭН ҮЛГЭР" ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2018-12-20  
 
 

Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн амжилттай эхэллээ. Тус наадам 12-р сарын 20-26-ны өдрүүдэд  Найрамдал цогцолборт зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрхэм хүүхэд багачууддаа  цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилж хүүхдүүд нэг өдрийн аз жаргалаар дүүрэн өнгөөрөөж байна. 

 
 

1981 оноос өнөөг хүртэл 40 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм.

 
 
Тус харшийн наадмыг дэд захирал,  МУСТА Б.Отгонбат зохиолыг бичиж найруулсан бөгөөд энэ удаа "Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” нэртэйгээр тоглогдож байна. Тоглолтонд  Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор,Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын 100 гаруй урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцож байна.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?