ЭНЭ ОНД 529 ХОЁР ИХЭР, 13 ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

2018-12-21  

Энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлд 36922 эх амаржиж, 37231 хүүхэд мэндэлжээ.

Үүнээс 19034 нь эрэгтэй хүүхэд, 18197 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 529 нь хоёр ихэр, 13 нь гурван ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэлд арваннэглүгээр сарын эцэст 8532 болж, өмнөх оны мөн үеэс 1573 хүнээр 22.6 хувиар өссөн. Нийт ажилгүйчүүдийн 4628 буюу 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?