АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛААР ЗАСАГ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙЖ БАЙНА

2018-12-21  

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. 

Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.

Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэг байгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэд ил тод байдлаар захиран зарцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.

 

 

“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.

СХД-ийн 28 дугаар хорооны 1876 өрхийн дунд туршилтын журмаар шахмал түлш борлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээр хүлээлт бий болжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар:

Танилцуулгаас үзвэл Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна.

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахь PM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ.

Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ.

Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсан байна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлжээ.

СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноор бууруулна.

Уушигны хатгалгааны эсрэг вакцинд 65 орчим мянган хүүхдийг, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн 117 мянга гаруй хүнийг хамруулж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан.

Агаарын бохирдол ихтэй долоон аймагт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр эхнээсээ “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-тэй болж, агаарын чанарыг сайжруулах бүсээ тогтоон ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУДЛААЧ:БАГАНУУРЫН УУРХАЙГ ТҮШИГЛҮҮЛЭН НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛААД ХАТУУ ҮЛДЭГДЭЛ БОЛОХ ХАГАС КОКСЫГ НЬ БРИКЕТЛЭЭД БОРЛУУЛАХ ЮМ БОЛ ИЛҮҮ БАГА ЗАРДАЛ ГАРНА ШҮҮ ДЭЭ.ҮР Дүнд нь Нүүрс химийн ҮйЛДВэрүүд байгуулагдана гэдгийг ойлгох хэрэгтэй 2018-12-22
СУДЛААЧ:БАГАНУУРЫН НҮҮРСНЭЭС ГАРГАЖ АВАХ ТҮЛШНИЙ ИЛЧЛЭГИЙН ХЭМЖЭЭ ТАВАН ТОЛГОЙН НҮҮСНЭЭС ИЛҮҮ ШҮҮ 2018-12-22
zochin:ЗАсгийн газрын хуралдаанаар мал өвөлжилт мах бэлтгэлийн асуудлыг яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ 2018-12-22
СУДЛААЧ:УЛААНБААТАРЫН УТААГ БУУРУУЛАХАД ЗОРИУЛЖ БИТГИЙ ҮР ДҮНГҮЙ ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛААД БАЙГАА ЧЭЭ.ТЭРНИЙ ОРОНД ДАГУУЛ ХОТУУДЫНХАА ДЭД БҮТЭЦ РҮҮХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. НЭН ЯЛАНГУЯА БАГАНУУРЫН ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХАД ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЭД ӨГӨХ ЮМ БОЛ 200000-300000 ХҮН НИЙСЛЭЛЭЭС НҮҮХ БОЛОМЖТОЙ БОЛНО ШҮҮ. 2018-12-22
ЗӨНӨГ ӨВГӨН:хойЧ ИРээдүй , ҮР АЧ НАР, ХӨГШДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ЗОВОХГҮЙ Бол УЛаанбаатарЫнхаа УТАаНД ХОРДООД ӨВЧЛӨөД БАЙЖ Л БАЙГ ДАА. ХАРИН ГАДААДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ГАЗРУУДЫГ ЭРҮҮЛ АГААРТАЙ БАЙРШИЛ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ УЛСЫН МААНЬ НЭР ХҮНДЭТ ТУН ТУСГҮЙ БОЛОХ БАЙХ ШҮҮ Цаашдаа МАЙДАР ХОТ ТӨСЛИЙГ ШИНЭ НИЙСЛЭЛИЙН төлөвлөх хэрэгтэй юм шүү 2018-12-22
ЗӨНӨГ ӨВГӨН:ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЭМНЭЛЭГҮҮДЭЭ ЭРҮҮЛ АГААРТАЙ СУУРЬИЛЫН БҮС РҮҮ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ. ЭМНЭЛЭГТ ХЭВЭЖ ЭМЧЛҮҮЛЭХ ГЭСЭН БИШ ХОРДОЖ ҮХЛЭЭ 2018-12-22
ЗӨНӨГ ӨВГӨН:Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулна гэж битгий зоос мөнгөө үргүй зарцууулаарай.Тэр мөнгөө Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах,Улстөр Худаллддаа ,Аж Үйлдвэрийн шинэ цогцолборуудыг байгуулах сан байгуулж хуримтлуулан үр ашигтай зарцуулбал сайн шүү. Эрүүл мэнддээ анхаарал тавихгүй тэнэг хүмүүс Бохир агаатай орчиндоо өөрийгөө болон үр ач нахр настангуудаа амьдруулаад хордоод л байж байгээ 2018-12-23
СУДЛААЧ:Нийслэлийн утааг бууруулна гэж мөнгө угаахаа болих хэрэгтэй.Улаанбаатарын төвлөрлийг бууруулах томоохон МЕГА төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.Тухайлбал монгол улсын ерөнхийлөгч Баттулгын санаачилсан " Сайн шандын Аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот болоод Багануур, налайх,эрдэнэт, дархан Чойалсан зэрэг хотуудад Байгуулах Аж үйлдвэрийн паркуудыг байгуулах, Оюутны хотхон , Нарийн мэргэжлийн эмнэлэгүүдийг дээрхи газрууд руу нүүлгэн шилжүүлэх зэрэг цогцолбор асуудлыг шийдвэрлэхэд зориулж хөрөнгөө зарцуулах хэрэгтэй байна. 2018-12-24
zochin:Улаанбаатарчууд утаан дотроо хордоод ирэхээр үр хүүхэд ач гуч нар болон настангуудаа бодоод цэвэр агаартай газар руу аяндаа нүүнэ шүү дээ. Үүний үр дүнд агаарын бохирдол буурч төвлөрөл саарч авто замын түгжрэл байхгүй болох биш үү. Ирэх жилээс Улаанбаатарт нэгч орон сууц нэмж барихгүйгээр Сайншанд, Майдар хот,Багануур , Налайх, Эрдэнэт, Чойбалсан, Дархан Сүхбаатар хотууд руу 5 хувийн хүүтэй Ипотеийн зээлээр барилгуудаа барих хэрэгтэй.Үүнд л Төрийн бодлого дутаад байна. Сургууль , Цэцэрлэг Эмнэлгүүдээ ч барих хэрэгтэй 2018-12-24
СУДЛААЧ:Control.mn сайтыг ажиллуулж байгаа хүмүүстээ т****аж байна шүү. Бусад сайтууд руу орохоор зарим гол үгнүүдийг нь устгаад бичсэн зүйлийн маань утгыг алдагдуулаад байх юм. Энхбатдаа талархаж явдаг шүү 2018-12-24
АХМАД ТЕННИСЧИН:Улаанбаатар орохоороо холбогдон оо. Миний бичсэн саналуудыг сайн судлаад санал бодлоо хэлээрэй. . Судлаач , Зөнөг өвгөн,зочин гэсэн нэрээр бичсэн байгаа шүү.9505-аас залгавал утасаа аваарай МЖВ 2018-12-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?