БЗД-ИЙН 1-Р ХЭЛСТИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДРИЙГ ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ БАЯРЛАЖ ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2018-12-21  

Өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс алба хаагчдынхаа ар гэр, хүүхэд багачуудад зориулж шинэ жилийн арга хэмжээг хэлтэс дээрээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 1-р хэлтсийн 130 гаруй алба хаагчдын хүүхэд багачуудыг хамруулсан байна. Өнөөдрийн арга хэмжээнд нийт 120 гаруй хүүхэд багачууд аав ээжийнхээ ажил дээр шинэ жилийн баярыг угтаж инээд хөөрөөр дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.

Тус үйл ажиллагааг цагдаагийн 1-р хэлтсийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагааг зохион байгуулсан гол зорилго шинэ жилийн баяр гэлтгүй олон тэмдэглэлт өдрүүдээр алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж гэр бүлдээ цаг зав гаргах нь хомс байдаг учраас нэг өдрийг халуун ам бүлээрээ цуглаж баярлах боломжийг ийнхүү олгосон байна.

Цагдаагийн алба хаагчдын хувьд 2010 оноос хойш нийтээрээ аливаа баяр болон тэмдэглэлт үйл явдлыг хориглосон байдаг.

Мөн алба хаагчдынхаа эхнэрүүд дундаас 9 эрдэнийн номинаци шалгаруулан өргөмжлөл гардуулан шагнаж урамшуулсан байна.

Мөн энэ үеэр баяр болгоноор найзуудаараа нэгдэж хүүхэд баярлуулдаг сайн дурынхан ирж алба хаагчдын хүүхдүүдэд маск тараасанд хэлтсийн алба хаагчид талархаж байлаа.

 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУНДМАА:САЙХАН АРГА ХЭМЖЭЭ БАЙНА АЖИЛДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ ХЭРЭГ ЭЭ 2018-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?