МАЛЫН ХУЛГАЙЧИД ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ БАЙНА

2018-12-21  

Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотойгоор орон нутгийн зам дах хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймаг дахь ЦГ-ын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчидтай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтаар алба хаагчдаас 2018.12.19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын 4 тооны адууг хулгайлан шулж авч явсныг мөн 2018.12.20-ний шѳнѳ Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын 4 тооны үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас бусдын 13 тооны адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэргүүдийг тус тус илрүүлэн Тѳв аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэж авч явж байгаа тул жолооч та бүхэн идэшний болон бусад мал мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгээс гадна тухайн сум орон нутгийн цагдаад бүртгүүлэн тодорхойлолт хийлгэн авч явахыг зѳвлѳе.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУДЛААЧ:монголд нядалгаа хийгээд байгаа Арабчууд хятадуудад өгсөн зөвшөөрлийг цуцлаж Гааль хяналтын байгууллагууд сайн шударга ажиллах хэрэгтэй байна шүү. . Махны үнэ хаданд гарлаа 2018-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?