ҮЙЛДВЭРЛЭСЭН ОН САР БИЧИГДЭЭГҮЙ БЯЛУУГ ИЛ ЗАДГАЙ, ХӨЛДӨӨСӨН БАЙДЛААР ЗАРЖ БАЙЖЭЭ

2018-12-21  

АНХААР 

‎Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын “Гунахонгор”ХХК-нд үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн он саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарсан, тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он сар бичигдээгүй, цагаан будаа гэсэн уутанд элсэн чихэр савласан, багцалсан бэлгэнд хугацаа дууссан “Контек” жигнэмэг боосон, лаазтай нөөшилсөн бүтээгдэхүүнийг хөлдсөн байдалтайгаар худалдаалж байсан зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллав.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар шошгын зөрчилтэй 100 гаруй ширхэг чацарганы шүүсийг буцаан татуулж, хэрэглээний хугацаа дууссан 31 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа.

 

 

МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?