МАН БАГА ХУРЛАА ХИЙНЭ

2016-04-12  

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад Бага хурлаа энэ сарын 18-нд хийхээр болжээ. Мөн өчигдрийн хурлаар ирэх сонгуульд МАХН-тай ямар байдлаар эвсэж оролцох тухайгаа ярилцсан байна.

МАН-ын хувьд “Эх орончдын өдөр’’-ийг МАХН-тай хамтарч тэмдэглэсний дараа эвсэж сонгуульд оролцох асуудлыг судлахаар хоёр талаас ажлын хэсэг байгуулаад байсан билээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын хэлснээр 60:40 гэсэн харьцаатайгаар эвсэж сонгуульд оролцох болзлыг МАН-ын удирдлагуудад тавьсан байдаг.

Харин МАН-ын хувьд МАХН-ын энэхүү саналд хараахан хариу өгөөгүй байсан юм. Өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас энэ асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?