ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МОНГОЛ УЛС НЭЭЛТТЭЙ ГЭДЭГ МЕССЭЖ ӨГӨӨД ИРЛЭЭ ГЭВ ҮҮ?

2016-04-12  

Хонг Конг-д болсон Азийн хөрөнгө оруулагчдын 19-р чуулга уулзалтад Монгол улсын ерөнхий сайд оролцоод ирсэн. Ирснийхээ дараахан гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол улс нээлттэй гэдэг мессеж өгөөд ирлээ гээд л сонин хэвлэлийн нүүрийг дүүргэж байна. Явахад нь гол илтгэл тавих тухай хэвлэлд бичиж байсан.

Монголынхоо эдийн засгийн форумдаа олигтой илтгэл тавьж чадаагүй түүнд санаа зовж л суулаа. Илтгэлийг нь биччих олигтой эдийн засагч олдоогүй юм болов уу, тэр үед. Эдийн засгийн биш, улс төрийн, гомдоллын ч илтгэл гэж нэрлэж байсан. Харин Хонг Конг болсон чуулганаар Монгол руугаа мөнгө л татах гэж явсан нь тодорхой. Бүтэл муутай явснаа, нээлттэй гэдэг мессеж "нисгээд" ирлээ хэмээн тайлбарлан сууна.

Энэ удаа харин зээл авахаар биш, хөрөнгө оруулалт хайхаар явсан нь үнэн бололтой. Гэтэл түүнийг ирээд удаагүй байтал, "Монголын эдийн засгийг олон улсад таатай гэж харахгүй байна" гэсэн мессежийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Шудир Шетти гэгч Сингапураас Монгол руу нисгэлээ.

"Түүхий эдийн экспортоос хамааралтай, бага орлоготой улс их орлоготой улс оронд шилжихийн тулд засаглалын асуудалд анхааралтай хандах хэрэгтэй" гэж мессежээ тодотголоо. Азийн орнуудын дундаж эдийн засгийн өсөлт нь 2016 онд 6,3%, 2017 онд 6,2% болох хүлээлттэй байгаа бол Монгол улс 2016 онд 0,7%, 2017 онд 0,6% байхаар тандалт гарчээ.

Саяхан л дэлхийд хамгийн өндөр өсөлттэй байсан Монгол улс Азидаа хамгийн доогуур орох гунигтай түүхийг Монголчууд туулах нь. Энэ бүхний алдаа сургамж нь, муу удирдагч, муу удирдлага, муу засаглалтай холбоотой гэдэгтэй Дэлхийн банкны мэргэжилтэн санал нэг байна. 

 

 

Тоймч Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Иш чааваас даа МУ сайд хүн очоод л сайхан юм яриад байхад эдийн засагч нь тайлбарлаад байх юм даа 2016-04-12
зочин:udahgui buh zuil saihan blh bhoo 2016-04-12
G.Bat-Erdene:Hamgiin muu yerunhii said gedeg msg ard tumen ilgeegeed bna. Odoo shuud ogtsorson ni deer msg yavaad bna. Uuriig chini ediin zasgiin **** gesen msg ih yavj bna. Msg, hulgai hoyoroos uur zuil hiih chadvargui hun gedeg msg-iig uuriin chini uildlees harj bna. Dubain hulgain geree chini mongol ulsiig doromjilj bgaa msg delhii dayar tsatsagsan. 2016-04-13
soniuch:Yag..zuv..unen..shuu 2016-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?