СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧИЛ 24 ХУВИАР БУУРЧЭЭ

2019-01-02  

Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замыг хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажллажээ. 2018 оны 12 дугаар сарын 31-ээс 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус албанд нийт 582 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 436 дуудлага бүртгэгдсэн байна.

Нийслэлд ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 18 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэдэж, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан байна.

Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 50 жолооч байснаас нэг нь зам тээврийн осолд холбогдсон байна. Мөн согтуугаар хөдөлгөөнд оролцсон гурван явган зорчигч бүртгэгджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24%-аар буурсан үзүүлэлт юм.

 Ослыг ангилж үзвэл:

-       Явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 13,

-       Мөргөлдөх хэлбэрээр 20,

-       Үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгджээ.

Гэмт хэрэг 54 хувиар буурчээ

Мөн шинэ жилийн өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Шинэ жилийн өдрүүдэд 6726 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна.

Эдгээр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар тус тус буурсан байна.

Үүнээс

-       Дээрэмдэх гэмт хэрэг 53%,

-       Хулгайлах 73%,

-       Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50%,

-       Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88%,

-       Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмат хэрэг 65 хувиар тус тус буурчээ. Дээрх тоон мэдээллүүдээс монголчууд бид шинэ жилийн баяраа архи дарс багатайгаар тэмдэглэж хэвшиж байгааг харж болох юм. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1дахин өмнө гэж байхгүй :1 дахин гэдэг бол хэвэндээ гэсэн үг шүүдээ 2 дахин гэвэл 2оор үржүүлнэ 2019-01-02
123:Ямар ч зүйл 1 дахин өсдөггүй юм даа. 2019-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?