УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХААР ГИШҮҮДИЙН ГАРЫН ҮСГИЙГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2019-01-10  

Чуулганы нэгдсэн хуралдааны ѳмнѳ АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Д.Эрдэнэбат хэлэхдээ "АН УИХ-ыг тараах тогтоолын тѳслийг бэлэн болголоо. Одоогийн улс тѳрийн нѳхцѳл байдал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагаар барахгүй УИХ-ын гишүүд ѳѳрдсѳѳ хууль дээдлэх үндсэн зарчмаасаа ухарлаа. Цаашид АН-ын зүгээс УИХ ѳѳрѳѳ тарах нь зүйтэй гэж үзлээ. Иймд УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ хавар зохион байгуулахаар тѳлѳвлѳж байгаа бѳгѳѳд сонгуулийн нийт зардал 16 тэрбум тѳгрѳг болно" гэлээ.

Тэд ѳнѳѳдрѳѳс УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Чуулганы үүдэнд гишүүдын нэрс бүхий том самбар байрлуулжээ. Одоогоор самбарт АН-ын бүлгийн долоон гишүүн гарын үсэг зураад байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа, С.Эрдэнэ, Д.Мурат, Б.Наранхүү, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар гарын үсгээ зуржээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Төр зардлыг нь гаргаж хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бүх ордоо хувийн хэвшлээс буцаан Төрийн мэдэлд авах шийдвэр: