СУРЫН ХАРВААНЫ УЛСЫН АВАРГУУД ТОДОРНО

2019-01-14  

Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-д Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулна.

Энэхүү УАШТ нь өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд болох юм. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг. Ийнхүү тус тэмцээн тав дах жилдээ зохион байгуулахаар болов.

Тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр болох бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно. Сум нь 120 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 8 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана.

Тэмцээний бүртгэл 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 90090066 дугаарын утас, Dorjoo Amraa /фэйсбүүк/ хаягаар хүлээн авна. “Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой.

Иймд та бүхнийг хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?