НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН ЯВЦ 53 ХУВЬТАЙ БАЙНА

2019-01-15  

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна. 

  1. Баянгол дүүрэг 46.2 хувь

  2. Баянзүрх дүүрэг 53.3 хувь

  3. Сонгинохайрхан дүүрэг 51.2 хувь

  4. Чингэлтэй дүүрэг 61.1 хувь

  5. Сүхбаатар дүүрэг 56.3 хувь

  6. Хан-Уул дүүрэг 60.1 хувь

  7. Налайх дүүрэг 54.1 хувь

  8. Багануур дүүрэг 64 хувь

  9. Багахангай дүүрэг 66.1 хувь

Бүртгэлийг  ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах юм байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 53 хувийн явцтай байна. Энэ сарын 21-нийн өдөр хүртэл дахин долоо хоногийн хугацаа үлдэж байгаа тул иргэний үүргээ биелүүлж цэргийн бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг нийслэлийн Цэргийн штабаас уриалж байна. Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгох заалттай. Мөн байгууллага, ААН-үүд иргэнийг цэргийн бүртгэлдээ бүртгүүлэхэд саад учруулсан нь тогтоогдвол 1 сая төгрөгөөр торгох заалттай” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?