Дөнгөж сая Онцгой комиссын хуралдаанаар Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргалаа.
“Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 3-наас эрчимжиж орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар ажиллаж байгаа” хэмээн мэдээллээ.