Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 2018 онд хийсэн ажлаа дүүргийнхээ иргэдэд өнөөдөр тайлагналаа.
Тус арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн урамшилт эргүүл, хэсгийн ахлагч нарыг шагнаж урамшуулсан бол, гэмт хэрэг илрүүлэхэд иргэний үүргээ биелүүлж цагдаагийн алба хаагчдад туслалцаа үзүүлсэн иргэдийг шагнаж урамшуулсан байна.
Тус арга хэмжээний үеэр иргэдээс ирсэн гомдол саналд хариу өгч цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.