БЭЛЭГДЭЛ БҮХИЙ 21 ДАРЬ ЭХИЙГ "ДАРЬ ЭХИЙН ӨРГӨӨ"-НД БЭЛЭГЛЭЛЭЭ

2019-01-15  

Шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн 7 дахь удаагийн “Хийморь” үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд дэлгэлээ.

Уран бүтээлч Х.Хадхүү Монголын шаазан урлагийг таниулахын тулд асар их судалгаа, эрэл хайгуул хийн бүтээл бүхэн дээр харьцуулалт хийсэн нь түүний бүтээлээс ажиглагдаж байснаа нуух юун.

Энэ үзэсгэлэн түүний 7 дахь үзэсгэлэн бөгөөд монгол ахуй соёл, монгол зан заншлыг эрхэмлэсэн сэдэвтэй, Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн дүрийг төгөлдөржүүлэн шаазангаар урласнаараа онцлог байлаа. 

Үзэсгэлэнгийн үеэр Урлаач Х.Хадхүү нийгэмд чиглэсэн уран бүтээлийн өргөл барьсан юм.

Тэрээр 21 аймгийн газар шороогоор бүтсэн 21 ширхэг эхийн дүр бүхий үнэт шаазан урлалаа хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөн байрладаг Хавдрын үндэсний зөвлөлийн харьяа “Дарь эхийн өргөө”-нд бэлэглэж Б.Цэцэгсайхан докторт гардуулсан юм.

Түүний бүтээлүүдээс ...

 

 

Ц.ТЭГШБУЯН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?