408 МЯНГАН АХМАДЫН ТЭТГЭВРИЙГ ИРЭХ САРЫН 01-НЭЭС НЭМНЭ

2019-01-16  

Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн тухай ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.

2019 оны улсын төсөвт 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 276 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлттэй уялдуулан энэ сарын 01-нээс эхлэн найман хувиар нэмэх болсныг дурдаад, эдгээр албан хаагчийн цалинг 16 хувь, боловсролын салбарын цалинг 12.3 хувиар нэмэх боллоо. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оны мөн үеэс 21.6 хувиар өсч байгаа юм” хэмээв.

408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмнэ

Тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох аж.

Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг 174 мянга болгох юм. Харин бусад тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:1000 хоног нэмнэ гэж бурж бурж нэг килограмм чихрийн үнээр нэмжээ өрөвдмөөр засгийн газар сандал ширээ булаацалдсаар байгаа болохоос эх орон ард түмний төлөө чигчий хуруу ч нь хөдөлддөггүй ерөнхий сайдаа ажлаа хиймээр юмдаа ярихаараа ганцхан хүн огцоруулчихвал бүх юм бүтэх гээд байгаа юм шиг хэдэн мангар хүүхдээр дургүй хүрмээр тавилттай жүжгээ одоо зурагтаар гаргахаа болиоч ЖДҮ-гээ хурдан шийдээч 2019-01-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?