Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэсэн тухай ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.
2019 оны улсын төсөвт 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 276 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлттэй уялдуулан энэ сарын 01-нээс эхлэн найман хувиар нэмэх болсныг дурдаад, эдгээр албан хаагчийн цалинг 16 хувь, боловсролын салбарын цалинг 12.3 хувиар нэмэх боллоо. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оны мөн үеэс 21.6 хувиар өсч байгаа юм” хэмээв.
408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмнэ
Тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох аж.
Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг 174 мянга болгох юм. Харин бусад тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ.