ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГАХ НЬ Ч ШАЛГАХ БАЙХ, ГЭХДЭЭ БАС Л ...

2019-01-16  

Х.Баттулга Монголын прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцохдоо Монгол улсын ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байсан АН-ын дарга асан Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтээ прокуроруудад гаргалаа.

Гэхдээ би хувь хүнийхээ зүгээс хандаж байна гэдгээ тодотголоо. -Ард түмний өмч Таван толгойг гэрээгээр халхавчлан гаднынханд 100 жилийн хугацаагаар хууль бусаар өгөх гэж байхад нь УИХ-ын 40 гишүүн 2015 онд эсэргүүцэн авч үлдсэн юм. Би тэдний нэг байсан. Энэ хуйвалдааныг тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан.

Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар олгох гэж байсан. Үүнийг одоо болтол яагаад шалгахгүй байна? Энэ 179 хуудас материал байна. Үүнтэй холбоотойгоор шалгана уу? гэж Элбэгдоржийг шалгах материалыг ерөнхий прокурор Энх-Амгаланд гардууллаа. Мөн, - Та УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүдээс шударга үнэнийг нэхсэн. Энэ үгийг чинь Монголын прокурор та бүхнээс, энэ танхимаас нэхье гэж Х.Баттулга нэмж хэллээ.

Тангараг өргөх ёслолын үеэр Баттулга, Элбэгдорж хоёр гар "зөрүүлсэн " болсон. Маш хүйтэн, хөндий уур амьсгалыг мэдэрсэн. Элбэгдорж хэн байсан, юу юу хийж байсныг Баттулга хэнээс ч илүү мэдэж байв. -Бие биенээ уучилж амар сайхан амьдарцгаая л даа гэдэг үгийг Элбэгдорж зүгээр ч нэг хэлээгүй. Энэ үгийг хаягласан жинхэнэ эзэн нь түүнээс төрийн тамгыг хүлээн авсан Баттулга байлаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН :ШАЛГАХ НЬ ЗӨВ... 2019-01-16
suvda:TSAG TSAGAARAA BDAGGVI YUMAA SHALGAH N ZUV !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-01-16
Nasaa :Hudlaa ****lgasan bolood tsagaatgah ajil hamtran zohion baiguulj baina shuu Dee. BUHIIN Meh l Dee. Daguulj havirah, tosguulan tongorohoo gej. ORK gej buh mongolchuudiig bodoh hereggui shuu. 2019-01-18
зөнч:Элбэгдоржтой холбоотой маш ихлуйвар илэрнэ шүү. 1-рт. 1998 оны Засгийн Газрын тогтоол гаргаж захиалгаар Төрийн Өмчийг Орон нутгийн Өмчид шилжүүлж тойрон хүрээлэгчиддээ төрийн өмчийг өөрийн болгох боломжийг олгосон. 2-рт. Эрдэнэтийн 49 % Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийг Хууль бусаар авах ажил****аг зохион байгуулсан. 3-рт. Алтанхуягийн Бүтээлчи Засгийн Газрыг унагааж Ардчилсан Намын Нэр Хүндийг Унагаасан 4-рт Нийслэлийн Иргэдийг Хямд үнэтэй Нүүрсээр Хангах төслийг санаачилж хэрэгжүүлсэн Алтанхуягийн ахлах зөвлөх Гансүхийг хэлмэгдүүлсэн г.м олон асуудлууд байна. Энэ бүгдээс харахад: Зоригийн хэргийн гол захиалагч зохион байгуулагч байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ 2019-01-20
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?