ШИМТГЭЛ ТӨЛЖ, АЖИЛЛАСАН ХУГАЦАА НЬ ХАНГАЛТТАЙ БОЛ ТЭТГЭВРИЙН НАС ХОЙШЛОХГҮЙ

2019-01-19  

- Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ? 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээдтэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм. Жишээлбэл 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.

- Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэж сонссон. Энэ үнэн үү?

Тийм. Гэхдээ хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.

- Тэгвэл өнгөрсөн жил хичнээн хүний тэтгэвэр тогтоолгох хугацаа хойшилсон бэ?

Өнгөрсөн онд 29043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгосон байна. Үүнээс 3217 хүний тэтгэврийн нас хойшилжээ. Харин үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг. Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуулиндаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч бий. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байна гэж хэлж болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?