Н.ЭНХБАЯР ЖДҮ-ЧИД, УИХ-ЫГ ТАРААХ АСУУДЛААР С.ЭРДЭНЭ, М.ЭНХБОЛДТОЙ ЯВ ЦАВ НИЙЦЭЖ БАЙНА

2019-01-21  

Улс орон бужигнах бүтэн нэг жилийн хугацаанд МАХН таг чиг байв. Бүр МАХН байна уу, үгүй юу? гэж зарим иргэд асууж байлаа. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн тв9-ийн эфирээр байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс юу анзаарагдав? -Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нар нийлж шударга бусын хонгилыг босгосон. МАНАН бол 2008 оноос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ц.Элбэгдорж нартай холбоотой гэж хэллээ. Харин шүүмжлэлийн гол бай болоод буй М.Энхболдын тухай сайн муу ганц ч үг гээсэнгүй.

Дараагийн удаа гэж улс төрд байдаггүй. 60 тэрбум, ЖДҮ аль алинд нь хатуу тооцоо хийх учиртай. Энэ УИХ-ыг тарааж, ээлжит бус УИХ-ыг зарлах нь зөв гэдэг байр суурийг илэрхийллээ. Энэ байр суурийг нь АН-ын дарга С.Эрдэнэ, МАН-ын 32-ын "Б" бүлгийн дарга М.Энхболд дэмжиж буй. Харин улс төр судлаач Бумдарь;- Энэ парламентыг нь тараах нь буруу. Юу ч хийж чадахгүй гэдэг нь сайн талтай. Ядаж муу юм хийж амжихгүй. Тиймээс энэ парламенттайгаа 2020 оныг үзэж, ээлжит сонгуульдаа орох нь зөв гэсэн байр суурийг Комментатор нэвтрүүлэгт орохдоо илэрхийллээ.

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Үнэн ард иргэд ч мэднэ үнэн үг хэлсэн хүнд луйварчид дургүй хачин гарууд төрд бна экс н энхбаяр таньд амжилт хүсье ! Таны үед төр ЭНГЭТЭЛЭЭ доош орж байгаагүй шүү дээ амжилт 2019-01-22
Иргэн :НЯМДОРЖ ШАЛ ХУДЛАА ШУДАРГА ЦАРАЙЛСАН ТӨГЦӨГ ШТЭЭ ! 2019-01-22
дүгнэлт:н.энхбаярын үед мөнгөөр цуглуулж өгсөн намынхантайгаа буйраа сахиж хоцорсон чадвар сул,хоцрогдсон ми гэх хүн дээ.одоо том удирдагч байх хугацаа дууссанаа ойлгох л үлдсэн.энхбаяр ч бас адил. 2019-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?