ӨМНӨГОВЬ АЙМАГТ H1N1 ВИРУСЫН ТАРХАЛТ ӨНДӨР БАЙНА

2019-01-22  

Өмнөговь аймагт H1N1 вирусын тархалт өндөр байна. Аймгийн Онцгой комисс хуралдаж 1 сарын 21-ны өдрөөс 2 сарын 8-ныг хүртлэх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэрийг гаргалаа. Мөн H1N1 вирусээр 1 хүн өвчилж нас барсан бөгөөд Улаанбаатар хот руу уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх 18 хүний сорьцын шинжилгээг ХӨСҮТ рүү явуулахад 10 хүнд энэ өвчний вирус илэрсэн байна.

Тус H1N1 вирусээр үүсгэгдсэн томуу нь 38-40 хэм хүрч халуурч маш амархан хатгаа болж шууд уушиг болон амьсгалын замыг боож хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг тул хүүхэд гэлтгүй том хүнд амархан хүндрэл өгч байна. 

Иймээс Өмнөговь аймгийн хэмжээгээр нийт ард иргэдийг амны хаалт тогтмол зүүж, сар шинийн өдрүүдэд хүүхэд багачуудаа дагуулан айл хэсэхгүй байх, ханиад томуугийн өвчлөл илэрмэгц харьяа өрхийн эмнэлэгтээ хандах зэрэг арга хэмжээ авахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?