ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАРЬЯА НЭГЖҮҮДИЙН АЛБАНЫ АВТОМАШИНУУДАД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2019-01-23  

Үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтаж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын харьяа хэлтсүүдийн албаны автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, дагалдах хэрэгсэл, тусгай тоноглолыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулж албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор үзлэг, шалгалт хийлээ.

Үзлэг шалгалтанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн ерөнхий шаардлага стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Бэлгэ тэмдэг түүнийг хэрэглэх” журам, “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Замын цагдаагийн газрын харьяа 10 хэлтсийн нийт 52 тээврийн хэрэгсэл хамрагдаж, хариуцсан алба хаагчид өөрийн биеэр автомашинаа хамруулж идэвхитэй оролцсон.

Мөн Замын цагдаагийн газраас үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллаж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?