СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ ТА Ч ӨРТӨЖ БОЛНО

2019-01-23  

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгайн гэмт хэрэгт та ч өртөж болно ХУЛГАЙ зурган илэрцүүд

Нийслэл хотод 2018 онд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 4.050 бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1160, гэмт хэргийн шинжтэй 2890 байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өмнөх онтой харьцуулахад харьцуулахад 79 нэгжээр буюу 8.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 1727 нэгж буюу 42.6 хувь нь гудамж талбайд, 991 нэгж буюу 24.4 хувь нь автобусны буудал дээр, 588 нэгж буюу  14.5 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд, 305 нэгж буюу 7.5 хувь нь зах худалдааны төвд, 339 нэгж буюу 8.3 хувь нь үйлчилгээний газар,  83 нэгж буюу 2 хувь нь эмнэлэг дээр, 17 нэгж буюу 0.4 хувь сургууль дээр тус тус үйлдэгдсэн. 

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Халаас”, “Сэрэмжлүүлье, нэгдэе”, “Илрүүлэлт”, “Илрүүлэлт-Оргодол 2018”, “Нээлт-Хаалт” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. 
Тус арга хэмжээнүүдийн хүрээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах /халаасны/ гэмт хэргийг илрүүлэх, түдгэлзүүлсэнээс сэргээсэн хэргүүдийг нөхөн илрүүлэх, оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоон дайчлан баривчлах, албадын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажилласан. 

Дээрх хугацаанд 533 сая төгрөгний хохиролтой, 371 холбогдогчтой, 492 материалыг харьяаллын дагуу шилжүүлж, 492 хэрэг илрүүлснээс, хэрэг бүртгэлтийн дугаар авсан 254, нөхөн илрүүлсэн 228 хэрэг байна.

Нийт илрүүлсэн хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн хэрэг 226 нэгжээр буюу 45.9 хувиар, хэрэг бүртгэлтийн дугаар авсан хэрэг 133 нэгжээр буюу 52.3 хувиар, нөхөн илрүүлсэн хэрэг 80 нэгжээр буюу 35 хувиар тус тус өссөн байна. Хохирогчдод 161.1 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлсэн.

Гэмт хэргийн замаар алдагдсан гар утсыг зарж борлуулж, далд эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа этгээдүүд болох ченж буюу гар дээрээс худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинэчлэн батлагдсан Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг сурталчлах, тэдний дэмжлэг туслалцааг авах, санал бодлыг сонсох зорилгоор Нийслэлийн Иргэний танхимд “Теди”, “Монтел”, “Их орд”, “Хархорин”, “Теди-2” гар утас худалдааны төвд лангуу түрээслэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болох 630 гаруй иргэнтэй уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд тухайн автобусны камерын хяналтын бүрэн бүтэн байдлыг бүрэн хангуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулах, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг нийтийн тээврүүдэд наах, иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бусад ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажилласан.

Гэмт хэргийн замаар алдагдсан гар утсыг зарж борлуулж, далд эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа этгээдүүд болох ченж буюу гар дээрээс худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинэчлэн батлагдсан Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг сурталчлан ажиллаж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН
 СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?