АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

2019-01-24  

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд буюу 2019 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн, 2019 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 03-ны “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авлаа. 

Жич: Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад 10:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүйг анхаарна уу.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 26, 27, 02 дугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдээр “Дэнжийн 1000” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэй өргөн чөлөөтэй нийлдэг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 байршилд мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулах юм.

Мөн дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” ОУХТ-ийн чиглэлд их багтаамжийн автобусаар буухиа үйлчилгээг явуулж, “Дэнжийн 1000”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний замналд зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо.

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?