ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 3 САРААР ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАСНА

2019-01-25  

Сар шинийг баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр маргаашнаас эхлэн /2019.01.27/ баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.

Уг зохицуулалттай холбоотойгоор иргэдээс улсын бүртгэлийн дугааргүй, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихээр гаргадаг тул цагдаагийн байгууллагаас иргэдийг хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслээр болон хязгаарлагдсан дугаартай хязгаарлалт тогтоосон автозамуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар “Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр”, 14.7.13 дахь хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” арга хэмжээ авах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?